Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны санхүүжилтээр “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-г үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг ЭЗОМАР судлаачийн ёс зүйн код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны ISO 20252:2019 олон улсын стандартын дагуу Монгол Улсын 18-64 насны иргэдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 1035 иргэнийг утсаар судалгаанд хамруулж, энэхүү тайланг бэлтгэсэн болно.Энд дурдагдаж буй судалгааны үр дүн нь судалгаанд оролцогчдын мэдлэг, хандлага, санал бодол дээр шууд үндэслэгдсэн гэдгийг анхаарна уу
Агуулга: Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо, өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн онцлог зохицуулалт Зохицуулах хорооноос батлагдсан өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан захиргааны хэм хэмжээний актууд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний статистик мэдээллээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтйн байдал Радио, телевизийн хөтөлбөрт тавих шаардлагын хэрэгжилт, хяналт, мониторинг Шаардлагатай зохицуулалтын арга хэмжээ
Энэхүү журам нь төрийн бодлогын хүрээнд төрөөс иргэдэд заавал дамжуулах үндэсний өв соёл, түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэгт хяналт тавих, алслагдсан сум сууринд өргөн нэвтрүүлгийн дэд бүтцийг өргөтгөх, тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх болон радио, телевизийн үндэсний бүтээл, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий санг бүрдүүлэх, түүнийг зарцуулах, үйл ажиллагааг тайлагнах харилцааг зохицуулна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль (ӨНТХ)-иар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг, өргөн нэвтрүүлгийн салбарт төрөөс баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж, зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажилладаг.
Туурга тусгаар Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг угтан иргэний ардчилсан нийгмийн суурь болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг цахим орчинд хэрхэн хангаж буй талаарх судалгааг Танд толилуулж буйдаа таатай байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны санхүүжилтээр “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа”-г зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа үйлчилгээний (ISO 20252:2019) стандартын дагуу эцэг, эх болон 13-18 настай хүүхдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дүгээр сарын 09-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн болно.
Дэлхий даяар өргөнөөр ашиглагдаж буй цахим технологи нь эдийн засаг, засаглал, нийгмийн тэнцвэрийг бүрмөсөн өөрчилсөн.
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан тайван жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал, цуглааны үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.1. Энэ журмаар Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Эрсдэлийн үнэлгээ: Өөрийгөө ухамсарлах Энэ хичээл бол нийгэм сэтгэл зүйн сэдвийн хүрээнд орох эхний хичээл юм. Хичээлийн зорилго нь оролцогчид өөрсдийн ажиллаж буй газар дахь нийгмийн орчин, мөн энэхүү орчин тэдний бие махбод, нийгэм сэтгэл зүйн болон дижитал сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж болох талаар мэдлэгтэй болж, өөрсдийгөө ухамсарлахад оршино.
Монгол Улс 1998 онд 4 зүйлтэй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан бөгөөд төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг хориглох, мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоох болон төрийн байгууллага олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хориглох зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд маш ерөнхий, суурь хамгаалалтыг тусгасан байдаг. Энэ хуулийн цаад зорилго нь мэдээж эерэг байсан ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитоор хамгаалахад хэтэрхий хураангуй бөгөөд ерөнхий юм. Иймээс сүүлийн жилүүдэд энэ хуулийг илүү нарийвчилж шинэчлэн батлах оролдлогууд хэд хэд гарч байсан ч одоог хүртэл амжилттай хэрэгжээгүй байна.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино.
“Хэвлэлийн мэдээллийн эрх зүйн форум”-ыг ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Энэхүү үнэлгээг Хэвлэлийн Хүрээлэнгээс Ашгийн бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэв. Үнэлгээг хийхдээ Ашгийн бус хуулийн олон улсын төвөөс эрхлэн гаргасан Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлагыг Монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан болно. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан байдаг. Гарын авлагад орсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд тодорхой сэдэвтэй холбоотой олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагыг Монголын нөхцөл байдалтай харьцуулж, үнэлэв. Үнэлгээний хүснэгтийн эхний баганад тухайн асуудалтай холбоотой шалгуур үзүүлэлт, хоёр дахь баганад шалгуурыг хангаж буй эсэх, дараагийн баганад олон улсын нийтлэг хэм хэмжээ, төгсгөлийн баганад Монголын нөхцөл байдлыг товч тайлбарласан болно.