ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх Хуульчдын үндэсний сүлжээг байгуулах талаар 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцсэн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус сүлжээг байгуулсан. Энэ сүлжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулсан эвсэл юм.