Олон улсын эрх зүйн хэм хэмжээ

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах олон улсын стандарт

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 19 дүгээр зүйл Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ УДИРДАМЖ /Евродын зөвлөл/

Хамрах хүрээ ба тодорхойлолт Хүний эрхийн тухай Европын конвенцын 10 дугаар зүйлээр хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь зөвхөн хувь хүний үндсэн эрх биш юм. Энэ нь мөн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх арга хэрэгсэл юм. Дижитал технологи нь энэ эрхийг дэмжиж, энэ зорилгод үйлчлэх боломжтой тэгэх ёстой. Эдгээр удирдамж нь улс орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ялангуяа Интернэт үйлчлэгч компани, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, боловсролын байгууллагууд болон бусад холбогдох оролцогч талууд дижитал эрин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр бие даасан, хамтын хүчин чармайлт гаргахад нь туслах зорилготой юм. Удирдамжид дижитал технологи нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах бус, энэхүү эрх чөлөөнд эергээр нөлөөлөхөд чиглэсэн зарчмуудыг тодорхойлсон. Мөн хүний эрхэд нийцсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд дижитал технологийг өргөнөөр ашиглахтай холбоотой сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгсөн болно.

Үзэл бодлоо илэрхийлэх онлайн ба офлайн эрх чөлөөний талаарх ЕХ-ны хүний эрхийн удирдамж

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй бодлого, үйл ажиллагааны жишээ Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлсний төлөө хувь хүнд халдах: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө цаазаар авах, сэтгүүлчид болон бусад хүмүүсийн амийг хороох, хүчээр алга болгох, эрүүдэн шүүх, дур мэдэн баривчлах зэрэг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийг зөрчиж буй хэрэг мөн.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын (цаашид Пакт гэж нэрлэнэ) зорилгыг цаашид биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх үүднээс Пактад туссан аль нэг эрх нь зөрчигдөж хохирсон хэмээн мэдүүлэх хувь хүний мэдээллийг энэхүү Протоколд заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэх эрхийг Пактын IV хэсгийн үндсэн дээр байгуулагдсан Хүний эрхийн хороонд (цаашид Хороо гэж нэрлэнэ) олгох нь зүй зохистойг анхааралдаа авч, дор дурдсан зүйлийг тохиролцов.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дахь эрхийг хязгаарлах, эрхээс ухрах заалтын талаарх Сиракузын зарчмууд

Олон Улсын Хуульчдын Комиссын Америк дахь Холбоо нь гишүүнчлэлийн үндсэн дээр зохион байгуулагдсан ашгийн бус олон нийтийн корпораци юм. Бүх хураамж татвараас хасагдана. Нийгэмлэгийн мэдээллийн товхимолоос гадна гишүүд Олон улсын хуульчдын комиссоос тус тус хагас жил, улирал тутам гаргадаг The Review болон ICJ Newsletter-ийг хүлээн авах эрхтэй.

Сиракузагийн зарчмууд [ Орчуулга ]

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, гэрээний үүргээс ухрахад баримтлах НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн E/CN.4/1985/4 дугаар тогтоолоор батлагдсан “Сиракузагийн зарчмууд” дараах ойлголтыг тодорхойлсон.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаас

НҮБ -ын Ерөнхий Ассамблейн 1966.12.16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976.03.23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон батласан

19 –р зүйл: Үзэл бодол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө [ Орчуулга ]

Хүний өв тэгш хөгжлийн зайлшгүй нөхцөл нь үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Эдгээр нь аль ч нийгмийн язгуур мөн чанар юм. Эдгээр нь аливаа чөлөөт, ардчилсан нийгмийн тулгын чулуу мөн. Үзэл бодлоо солилцох, хөгжүүлэх арга хэрэгслийг хангаж өгдөг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хамт энэ хоёр эрх чөлөө өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй юм.