НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966.12.16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976.03.23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон батласан
19 дүгээр зүйл
- Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.
- Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.
- Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой:
а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;
b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.
20 дугаар зүйл
- Дайныг аливаа хэлбэрээр сурталчлахыг хуулиар хориглоно.
- Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно.