Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах олон улсын стандарт

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 19 дүгээр зүйл Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ УДИРДАМЖ /Евродын зөвлөл/

Хамрах хүрээ ба тодорхойлолт Хүний эрхийн тухай Европын конвенцын 10 дугаар зүйлээр хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь зөвхөн хувь хүний үндсэн эрх биш юм. Энэ нь мөн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх арга хэрэгсэл юм. Дижитал технологи нь энэ эрхийг дэмжиж, энэ зорилгод үйлчлэх боломжтой тэгэх ёстой. Эдгээр удирдамж нь улс орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ялангуяа Интернэт үйлчлэгч компани, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, боловсролын байгууллагууд болон бусад холбогдох оролцогч талууд дижитал эрин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр бие даасан, хамтын хүчин чармайлт гаргахад нь туслах зорилготой юм. Удирдамжид дижитал технологи нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах бус, энэхүү эрх чөлөөнд эергээр нөлөөлөхөд чиглэсэн зарчмуудыг тодорхойлсон. Мөн хүний эрхэд нийцсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд дижитал технологийг өргөнөөр ашиглахтай холбоотой сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгсөн болно.

Үзэн ядалтын үг хэллэгийн тухай сургалтын агуулга

Үндэстэн, арьс өнгө, шашныг үзэн ядах үзлийг сурталчилсан, үүн дотор ялгаварлан гадуурхал, дайсагнал, хүчирхийллийг өдөөн турхирсан аливаа үйл ажиллагааг хуулиар хориглох ёстой.

Гүтгэлгийн тухай Хууль ба Ардчилал төвийн сургалтын агуулга

ГҮТГЭЛЭГ Хэвлэл мэдээллийн ихэнх хуульч өөрийн орны хуулийн тогтолцоон дахь гүтгэлгийн хуулийн талаар зохих мэдлэгтэй байдаг. Гэвч тэд энэ чиглэлийн олон улсын стандартыг сайн мэдэхгүй байж магадгүй юм. Энэхүү өндөр хөгжсөн стандарт нь гүтгэлгийн тухай хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэх, үүний зэрэгцээгээр хүний нэр хүндийг зохих ёсоор хамгаалах баталгаа болгох тал дээр чухал удирдамж болдог. Гүтгэлтэд үндэслэсэн аливаа хууль эрх зүйн хязгаарлалт нь бусдын нэр хүндийг хамгаалах зорилго агуулах ёстой бөгөөд энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гурван хэсэгт шалгуурын хоёр дахь хэсгийн хууль ёсны зорилго юм. Гэвч гүтгэлгийн эсрэг зарим хуулийг боловсруулахдаа “хуульд заасан байх” тухай шаардлагыг хангах хэмжээний нарийвчлалыг хангаагүй, үгүй бол хүний нэр төрийг хамгаалах шаардлагатай болон зохистой байдлаас хэтэрсэн байна. Энэ бүлэгт эхлээд зохистой шийтгэл болон гүтгэлгийн эсрэг эрүүгийн хуулийн тухай авч үзээд дараа нь гүтгэлэгтэй холбоотой иргэний хэрэг дээр үүсдэг нэг хэсэг асуудлын талаар хэлэлцэнэ. Дараагийн хэсэг төрийн албан тушаалтан, улс төрчдийн эсрэг үүсгэсэн гүтгэлгийн шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд эцэст нь олон нийтийн бодлогын эсрэг стратегийн нэхэмжлэлээр (SLAPP-strategic litigation against public policy) гүтгэлгийн тухай хуулийг урвуулан ашиглахыг хязгаарлах зорилготой хуулиудыг тоймлон авч үзнэ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиас

“хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг...