Бусад судалгаа

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Эрх зүйн орчны үнэлгээ. Хэвлэлийн Хүрээлэн 2022

Энэхүү үнэлгээг Хэвлэлийн Хүрээлэнгээс Ашгийн бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэв. Үнэлгээг хийхдээ Ашгийн бус хуулийн олон улсын төвөөс эрхлэн гаргасан Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлагыг Монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан болно. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан байдаг. Гарын авлагад орсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд тодорхой сэдэвтэй холбоотой олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагыг Монголын нөхцөл байдалтай харьцуулж, үнэлэв. Үнэлгээний хүснэгтийн эхний баганад тухайн асуудалтай холбоотой шалгуур үзүүлэлт, хоёр дахь баганад шалгуурыг хангаж буй эсэх, дараагийн баганад олон улсын нийтлэг хэм хэмжээ, төгсгөлийн баганад Монголын нөхцөл байдлыг товч тайлбарласан болно.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлага

ҮХҮБИЭЧ -г зөрчиж буй эсэх, хууль тогтоомжийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа 2023

Өнөөгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн ойлголт, байр суурь ...

Чөлөөт сэтгүүлзүйн эрхзүйн орчин

Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёрдугаар зөвлөлгөөнийг “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Монголд хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг баталгаажуулахад тулгамдаж буй эрх зүйн асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.