Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөхцөл байдалд хийсэн үнэлгээ, дүгнэлт

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөхцөл байдалд хийсэн үнэлгээ, дүгнэлт

Уншсан既読Read 25
ТүгээхShare共有する공유하기

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль (ӨНТХ)-иар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг, өргөн нэвтрүүлгийн салбарт төрөөс баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж, зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажилладаг.
ХХЗХ нь ӨНТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасан эрх, үүргийн дагуу өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргаж ажиллах бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
ӨНТХ-иар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Иймээс өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын болон өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах зарчмуудыг хуулийн 5 дугаар зүйлээр заасан ба 5.1.9-д “... зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, өргөн нэвтрүүлгийн
салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх” зарчмыг баримтлахаар заасан билээ.