ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ҮНДЭСНИЙ СУУРЬ СУДАЛГАА
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны санхүүжилтээр “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа”-г зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК хийж гүйцэтгэлээ.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа үйлчилгээний (ISO 20252:2019) стандартын дагуу эцэг, эх болон 13-18 настай хүүхдийг төлөөлүүлэн нийслэл
Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дүгээр сарын 09-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн болно.