Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цахим хуудсыг хаах замаар хязгаарлах арга хэмжээний зохицуулалт, хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цахим хуудсыг хаах замаар хязгаарлах арга хэмжээний зохицуулалт, хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ

Уншсан既読Read 19
ТүгээхShare共有する공유하기

Туурга тусгаар Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг угтан иргэний ардчилсан нийгмийн суурь болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг цахим орчинд хэрхэн хангаж буй талаарх судалгааг Танд толилуулж буйдаа таатай байна.
Нээлттэй нийгэм нь мэдээллийн чөлөөт урсгал, олон ургалч үзэл, мэтгэлцээн, шүүмжлэл өрнөх иргэний орон зайгүйгээр оршин тогтнох боломжгүй. Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан иргэний орон зайн томоохон хэсгийг цахим орчин бүрдүүлэх болов. Үүнтэй холбоотой өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд цахим орчинд хүний эрхийг хангах асуудалд анхаарч хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулах, мэдээллийн экосистемийг хоруу контентоос хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж шинэчлэл хийх нь эрчимжиж ирлээ. Монгол Улс ч үүнээс хоцорсонгүй. Гэвч шинэ тутам харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй зэрэгцэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах асуудал мөн шүүмжлэл дагуулах болов.