Энэхүү үнэлгээг Хэвлэлийн Хүрээлэнгээс Ашгийн бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэв. Үнэлгээг хийхдээ Ашгийн бус хуулийн олон улсын төвөөс эрхлэн гаргасан Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлагыг Монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан болно. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан байдаг. Гарын авлагад орсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд тодорхой сэдэвтэй холбоотой олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагыг Монголын нөхцөл байдалтай харьцуулж, үнэлэв. Үнэлгээний хүснэгтийн эхний баганад тухайн асуудалтай холбоотой шалгуур үзүүлэлт, хоёр дахь баганад шалгуурыг хангаж буй эсэх, дараагийн баганад олон улсын нийтлэг хэм хэмжээ, төгсгөлийн баганад Монголын нөхцөл байдлыг товч тайлбарласан болно.
Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу
https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/