Хамрах хүрээ ба тодорхойлолт
Хүний эрхийн тухай Европын конвенцын 10 дугаар зүйлээр хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь зөвхөн хувь хүний үндсэн эрх биш юм.
Энэ нь мөн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх арга хэрэгсэл юм. Дижитал технологи нь энэ эрхийг дэмжиж, энэ зорилгод үйлчлэх боломжтой тэгэх ёстой. Эдгээр удирдамж нь улс орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ялангуяа Интернэт үйлчлэгч компани, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, боловсролын байгууллагууд болон бусад холбогдох оролцогч талууд дижитал эрин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр бие даасан, хамтын хүчин чармайлт гаргахад нь туслах зорилготой юм. Удирдамжид дижитал технологи нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах бус, энэхүү эрх чөлөөнд эергээр нөлөөлөхөд чиглэсэн зарчмуудыг тодорхойлсон. Мөн хүний эрхэд нийцсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд дижитал технологийг өргөнөөр ашиглахтай холбоотой сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгсөн болно.
Сайд нарын хорооноос гишүүн орнуудад өгсөн CM/Rec(2018)2 зөвлөмжид Интернэтийн зуучлагчдын үүрэг, хариуцлагыг тодорхойлсон болно. "Интернэт зуучлагч" янз бүрийн үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлдэг гэдгийг харгалзаж, энэхүү удирдамжид холбогдох тодорхой чиг үүргийн талаар дурдсан болно.
Удирдамжид дурдсан "Хувийн нууц" гэх нэр томьёог нэмэлт өөрчлөлт оруулах Протоколоор (CETS No 223) шинэчилсэн Хувийн мэдээллийг автоматаар боловсруулахтай холбоотой хувь хүнийг хамгаалах конвенцид (ETS No. 108) нийцүүлэн ойлгоно (цаашид “Конвенци 108” гэх), түүнчлэн Европын Хүний эрхийн шүүхийн практик эрх зүйн актад хувийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа эсэх, тухайн мэдээллийг дижитал хэрэгслээр эсвэл өөр аргаар бий болгосон эсэхээс үл хамааран “хувийн нууц”-ад хамаатуулан ашигласан болно.
Удирдамжид хувийн мэдээлэл боловсруулах, тэр дундаа мэдээлэл солилцох, хил дамнасан өгөгдөл дамжуулах тухай дурдах бүрд 108-р конвенц, ялангуяа нууц мэдээллийг боловсруулахад тавигдах сайжруулсан шаардлага болон бусад хамгаалалт, баталгааны утга санааг агуулж дурдсан болно.
Удирдамжийг дараах зургаан бүлэгт хуваасан болно: хүний эрхийг дээдэлсэн хууль журмын үндэс суурь; дижитал дэд бүтцийн дизайн; ил тод байдал; хариуцлага, нөхөн төлбөр; боловсрол, эрх мэдэл; нотолгоонд суурилсан хууль журамд зориулсан бие даасан судалгаа.
Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу.