Дэлхий даяар өргөнөөр ашиглагдаж буй цахим технологи нь эдийн засаг, засаглал, нийгмийн тэнцвэрийг бүрмөсөн өөрчилсөн. Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь мэдээ мэдээлэл авах, хоорондоо харилцах, ажиллах, сурч боловсрох зорилгоор цахим сүлжээг ашиглаж байна. Цахим технологи нь 4 тэрбум гаруй хүний хувьд нийгмийн байр сууриа баталгаажуулах, олон төрлийн эрхээ эдлэх суурь болж байна. Үүнийг ядуурлын эсрэг тэмцэлд гарсан хамгийн том ухралт буюу 93 сая хүнийг нэн ядуурал руу түлхэн оруулах үндсэн
шалтгаан Ковид-19 цар тахлын эхэн үеийн нөхцөл байдлаас харж болно.