Монголын Хэвлэл Мэдээллийн Хөгжлийн Үнэлгээ. Глоб Интернэшнл/ ЮНЕСКО 2016

Монголын Хэвлэл Мэдээллийн Хөгжлийн Үнэлгээ. Глоб Интернэшнл/ ЮНЕСКО 2016

ТүгээхShare

Дэлхийн улс орны тэргүүнүүд 17 иж бүрэн зорилт бүхий Тогтвортой хөгжлийн зорилтуудыг агуулсан “2030 - Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2015 оны 9 дүгээр сард зөвшилцөн баталсан билээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ба мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө болохын хувьд шинээр баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөс дэвшүүлсэн олон зорилтыг биелүүлэхэд чухал үүрэгтэй.
Хувь хүн, нутаг орон, улс гүрэнд гарч буй энх тайван, ардчилал, хөгжлийн ахиц дэвшлийг үзэл бодол, мэдээ мэдээллийн чөлөөт урсгал хөтөлж байдаг. НҮБ-ын төрөлжсөн байгууллага дотроос зөвхөн ЮНЕСКО “үзэл бодлоо үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг хөхиүлэн дэмжих” бүрэн эрхтэй байгууллага бөгөөд бие даасан, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн орчныг идэвхтэй хөгжүүлэхээр гишүүн улс орнуудтай нягт хамтран ажилладаг. Хэвлэл мэдээллийн хөгжил мэдлэгт суурилсан, тухайн нөхцөл байдалдаа нийцсэн байх ёстой гэж ЮНЕСКО үздэг бөгөөд дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчин нь тухайн улс орон бүрт сорилт бэрхшээл, боломж бололцоог дагуулж байдгийг харгалзан үздэг.
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлохоор 2012 онд эхэлсэн хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний үр дүнг энэхүү тайлангаар хүргэж байна. Улс орны хэвлэл мэдээллийн салбар ба уг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нарийвчилсан тойм гаргахад ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээний арга хэрэгсэл болох ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилан тус үнэлгээг хийв.

Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/