Хуульчдын сүлжээний уулзалтад урьж байна

Хуульчдын сүлжээний уулзалтад урьж байна

Түгээх

Хэвлэлийн Хүрээлэнгээс 2023 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачдын багтай хамтран Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээ байгуулах, улмаар Хэвлэл мэдээллийн хуульчдын олон улсын сүлжээнд нэгдэх үйл ажиллагааг санаачилж, цуврал уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. 

Уг санаачилгыг Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэг ТББ зэрэг байгууллагууд дэмжиж, ийм Сүлжээ байгуулснаар Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсад хүн бүр итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, иргэд, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуульчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой хэмээн үзсэн юм. 

2023 оны зургаадугаар сард дээрх байгууллагууд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын үндэсний сүлжээг байгуулахаар санал нэгдэж, Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн Сүлжээний үйл ажиллагааг гишүүн байгууллагууд нэг, нэг жилээр ээлжлэн зохицуулж байхаар тохиролцож, эхний нэг жилийн хугацаанд Хэвлэлийн Хүрээлэнг хариуцагч байгууллагаар томилсон. 

Өнгөрсөн хугацаанд Сүлжээг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн зарим байгууллагын удирдлага солигдсонтой холбогдуулан Сүлжээний талаар болон өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл солилцох, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх зорилго бүхий уулзалтыг 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ... цагаас Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулах тул Эрхэм Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.