Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны санхүүжилтээр “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-г үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг ЭЗОМАР судлаачийн ёс зүйн код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны ISO 20252:2019 олон улсын стандартын дагуу Монгол Улсын 18-64 насны иргэдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 1035 иргэнийг утсаар судалгаанд хамруулж, энэхүү тайланг бэлтгэсэн болно.Энд дурдагдаж буй судалгааны үр дүн нь судалгаанд оролцогчдын мэдлэг, хандлага, санал бодол дээр шууд үндэслэгдсэн гэдгийг анхаарна уу
Эрсдэлийн үнэлгээ: Өөрийгөө ухамсарлах Энэ хичээл бол нийгэм сэтгэл зүйн сэдвийн хүрээнд орох эхний хичээл юм. Хичээлийн зорилго нь оролцогчид өөрсдийн ажиллаж буй газар дахь нийгмийн орчин, мөн энэхүү орчин тэдний бие махбод, нийгэм сэтгэл зүйн болон дижитал сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж болох талаар мэдлэгтэй болж, өөрсдийгөө ухамсарлахад оршино.
Энэхүү үнэлгээг Хэвлэлийн Хүрээлэнгээс Ашгийн бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэв. Үнэлгээг хийхдээ Ашгийн бус хуулийн олон улсын төвөөс эрхлэн гаргасан Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлагыг Монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан болно. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан байдаг. Гарын авлагад орсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд тодорхой сэдэвтэй холбоотой олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагыг Монголын нөхцөл байдалтай харьцуулж, үнэлэв. Үнэлгээний хүснэгтийн эхний баганад тухайн асуудалтай холбоотой шалгуур үзүүлэлт, хоёр дахь баганад шалгуурыг хангаж буй эсэх, дараагийн баганад олон улсын нийтлэг хэм хэмжээ, төгсгөлийн баганад Монголын нөхцөл байдлыг товч тайлбарласан болно.
Хууль тогтоогч, эрх зүйн шинэчлэлийг дэмжигчдэд зориулсан гарын авлага
Өнөөгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн ойлголт, байр суурь ...
Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёрдугаар зөвлөлгөөнийг “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Монголд хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг баталгаажуулахад тулгамдаж буй эрх зүйн асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.