Үзэн ядалтын үг хэллэгийн тухай сургалтын агуулга

Үзэн ядалтын үг хэллэгийн тухай сургалтын агуулга

ТүгээхShare

ҮЗЭН ЯДАЛТЫГ ДЭВЭРГЭСЭН ҮГ ХЭЛЛЭГ

Олон улсын хүний эрхийн хуулийн дагуу улс орнууд ялгаварлан гадуурхал, дайсагнал, хүчирхийллийг өдөөн турхирсан үзэн ядалтыг дэвэргэсэн үг хэллэгийг хориглох үүрэгтэй. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дараах зүйлийг заасан байдаг:  

Үндэстэн, арьс өнгө, шашныг үзэн ядах үзлийг сурталчилсан, үүн дотор ялгаварлан гадуурхал, дайсагнал, хүчирхийллийг өдөөн турхирсан аливаа үйл ажиллагааг хуулиар хориглох ёстой.

Олон улсын бусад гэрээнд ч мөн улс орнуудаас үзэн ядалтыг дэвэргэсэн үг хэллэгийг хориглох эсвэл хариу үйлдэл үзүүлэхийг шаарддаг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг устгах тухай конвенцод (CERD) арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэл санааг тараах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг өдөөх, арьс өнгөөр ялгаварлан хүчирхийлэх үйлдэлд өдөөн хатгасан үйлдлийг хориглохыг улс орнуудад шаарддаг. Үзэн ядалтыг дэвэргэсэн үг хэллэг нь хоморголон устгахыг өдөөн хатгасантай ижил хэмжээнд хүрсэн бол энэ нь Олон улсын эрүүгийн шүүхийн эрх мэдлийн хүрээний олон улсын гэмт хэрэг болдог ба Геноцидийн конвенцод улс орнуудад “олон нийтэд  болон шууд байдлаар геноцид үйлдэхэд өдөөн турхирахыг” хориглохыг шаарддаг. Олон улсын бусад стандартууд мөн үзэн ядалтыг дэвэргэсэн үг хэллэгд анхаарал хандуулдаг, тухайлбал НҮБ-ын Уугуул иргэдийн эрхийн тухай тунхаглалд уугуул иргэдийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг дэмжсэн эсвэл өөгшүүлсэн суртал ухуулгын асуудлыг шийдвэрлэхийг улс орнуудад уриалсан байдаг.

Дараах линкээр орж бүрэн эхээр уншина уу

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/