Гүтгэлгийн тухай Хууль ба Ардчилал төвийн сургалтын агуулга

Гүтгэлгийн тухай Хууль ба Ардчилал төвийн сургалтын агуулга

ТүгээхShare

Гүтгэлэг

Хэвлэл мэдээллийн ихэнх хуульч өөрийн орны хуулийн тогтолцоон дахь гүтгэлгийн хуулийн талаар зохих мэдлэгтэй байдаг. Гэвч тэд  энэ чиглэлийн олон улсын стандартыг сайн мэдэхгүй байж магадгүй юм. Энэхүү өндөр хөгжсөн стандарт нь  гүтгэлгийн тухай хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэх, үүний зэрэгцээгээр хүний нэр хүндийг зохих ёсоор хамгаалах  баталгаа болгох тал дээр чухал удирдамж болдог.

Гүтгэлтэд үндэслэсэн аливаа хууль эрх зүйн хязгаарлалт нь бусдын нэр хүндийг хамгаалах зорилго агуулах ёстой бөгөөд энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гурван хэсэгт шалгуурын хоёр дахь хэсгийн хууль ёсны зорилго юм. Гэвч гүтгэлгийн эсрэг зарим хуулийг боловсруулахдаа “хуульд заасан байх” тухай  шаардлагыг хангах хэмжээний нарийвчлалыг хангаагүй, үгүй бол хүний нэр төрийг хамгаалах шаардлагатай болон зохистой байдлаас хэтэрсэн байна. Энэ бүлэгт эхлээд  зохистой шийтгэл болон гүтгэлгийн эсрэг эрүүгийн хуулийн тухай авч үзээд дараа нь гүтгэлэгтэй холбоотой иргэний хэрэг дээр үүсдэг нэг хэсэг асуудлын талаар хэлэлцэнэ. Дараагийн хэсэг төрийн албан тушаалтан, улс төрчдийн эсрэг үүсгэсэн гүтгэлгийн шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд эцэст нь олон нийтийн бодлогын эсрэг стратегийн нэхэмжлэлээр (SLAPP-strategic litigation against public policy)  гүтгэлгийн тухай хуулийг урвуулан ашиглахыг хязгаарлах зорилготой хуулиудыг тоймлон авч үзнэ.

Дараах линкээр орж бүрэн эхээр уншина уу

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/