ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

ТүгээхShare

ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөр албан ёсоор эхэллээ.

Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ХЭҮК, Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшнл Төв, Глоб Интернэшнл Төв, Хууль зүйн Нийгэмлэгийн хуульчид эхний сургалтад хамрагдав. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарын талаар Монголын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн тойм, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүллээ.

Мөн Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдын сүлжээгээ бэхжүүлэхэд хамтын оролцоо, идэвх чухал болохыг онцоллоо.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээний талаар болон сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цуврал сургалтуудыг зохион байгуулж, “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-ыг 2024 оны 11 сарын 01-ний өдөр “Новотел” зочид буудалд зохион байгуулах юм.