4.1.1.“хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг;
5.1.Хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх;
5.1.2.шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх;
5.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
5.1.4.ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.5.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.
6.1.Хүний эрх хамгаалагч дараах бүрэн эрхтэй:
6.1.6.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олж авсан мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх нь бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах;
8.1.Хүний эрх хамгаалагчид дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:
8.1.1.хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах;
8.1.2.хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглах;
8.1.3.хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.
10.1.Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид "Комисс" гэх/ дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо /цаашид "Хороо" гэх/ ажиллана.