Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх зөвлөмж - Хууль ба Ардчилал Төв

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх зөвлөмж - Хууль ба Ардчилал Төв

Уншсан 8
ТүгээхShare공유하기

Монгол Улс 1998 онд 4 зүйлтэй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан бөгөөд төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг хориглох, мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоох болон төрийн байгууллага олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хориглох зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд маш ерөнхий, суурь хамгаалалтыг тусгасан байдаг. Энэ хуулийн цаад зорилго нь мэдээж эерэг байсан ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитоор хамгаалахад хэтэрхий хураангуй бөгөөд ерөнхий юм. Иймээс сүүлийн жилүүдэд энэ хуулийг илүү нарийвчилж шинэчлэн батлах оролдлогууд хэд хэд гарч байсан ч одоог хүртэл амжилттай хэрэгжээгүй байна.

2024 онд Монгол Улсын Засгийн газар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг (Хуулийн төсөл) боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Эхний төслийг 2024 оны 10 сард олон нийтэд танилцуулсан бөгөөд энэхүү төсөл дээр ажилласаар байна. Энэ ажлын хүрээнд Монгол улсын эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын стандартад нийцсэн хууль боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж ЮНЕСКО-д хандсан. Үүний хариуд ЮНЕСКО нь Хууль ба Ардчилал Төв (ХАТ)-тэй хамтран Монгол Улсад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг дараах холбоос дарж уншина уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/