Монгол Улс 1998 онд 4 зүйлтэй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан бөгөөд төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг хориглох, мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоох болон төрийн байгууллага олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихийг хориглох зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд маш ерөнхий, суурь хамгаалалтыг тусгасан байдаг. Энэ хуулийн цаад зорилго нь мэдээж эерэг байсан ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бодитоор хамгаалахад хэтэрхий хураангуй бөгөөд ерөнхий юм. Иймээс сүүлийн жилүүдэд энэ хуулийг илүү нарийвчилж шинэчлэн батлах оролдлогууд хэд хэд гарч байсан ч одоог хүртэл амжилттай хэрэгжээгүй байна.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино.
12 дугаар зүйл.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
5.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтны дараах үйл ажиллагаанд хяналт тавина
10.10.Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэхэд шаардлагатай хэвлэл мэдээллийн үйлчилгээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээлийг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно.