Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. 2025 оны 1 сар

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. 2025 оны 1 сар

Уншсан 7
ТүгээхShare공유하기

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомж

2.1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Харилцаа холбооны тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль,  Зар сурталчилгааны тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/