Үзэл бодлоо илэрхийлэх онлайн ба офлайн эрх чөлөөний талаарх ЕХ-ны хүний эрхийн удирдамж

Үзэл бодлоо илэрхийлэх онлайн ба офлайн эрх чөлөөний талаарх ЕХ-ны хүний эрхийн удирдамж

Уншсан 103
ТүгээхShare공유하기

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй бодлого, үйл ажиллагааны  жишээ
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлсний төлөө хувь хүнд халдах: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө цаазаар авах, сэтгүүлчид болон бусад хүмүүсийн амийг хороох, хүчээр алга болгох, эрүүдэн шүүх, дур мэдэн баривчлах зэрэг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийг зөрчиж буй хэрэг мөн.

Хуулийн хязгаарлалт: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах аливаа зохицуулалтыг хуулиар тогтоосон байх,  зөвхөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр тодорхойлсон үндэслэлд нийцсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд зохистой байх шалгуурыг хангасан байх ёстой.
Хууль тогтоомжийн уялдаа холбоогүй, урвуулан ашигласнаар шүүмжлэл, олон нийтийн хэлэлцүүлгийг цагдан хянаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд айдас, өөрийн цензурын уур амьсгалыг бий болгох эрсдэлтэй.  Сэтгүүл зүйн үйл ажиллагааг  дур мэдэн зохицуулах, сэтгүүлчдээс лиценз буюу тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл  шаардах, үгүйсгэх, мэдээлэл авах эрхийг хязгаарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг үүсгэн байгуулахтай холбоотой хууль эрх зүйн саад бэрхшээл учруулах зэрэг нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхэлд нь болон хэсэгчлэн, урьдчилан цагдах, хориглох үйл ажиллагааны жишээ мөн.  Түүнчлэн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө бүхий  татвар, хураамж ногдуулах болон эдийн засгийн бусад хэлбэрийн хэлбэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах арга хэлбэр байна.

Интернэтийн орчинд ихэвчлэн зарим тодорхой  вэбсайтыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориглохыг хуулиар  зөвшөөрөх аргаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Зарим улс орны  онцгой нөхцөлд Интернэтийн сүлжээг бүрэн салгаж, улмаар бүхэл бүтэн улс эсвэл бүс нутгийг дэлхийн бусад хэсгээс тусгаарлах тохиолдол байна. Мэдээллийн хэрэгслийн төрлөөс үл хамаарч мэдээллийн хүртээмж, чөлөөт урсгалыг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байх хуулийн баталгааг бий болгох нь чухал юм.

Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/eu_human_rights_guidelines_on_freedom.pdf