Сэтгүүлчдэд зориулсан аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр - Нийгэм сэтгэл зүйн аюулгүй байдал

Сэтгүүлчдэд зориулсан аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр - Нийгэм сэтгэл зүйн аюулгүй байдал

Уншсан 5
ТүгээхShare공유하기

Эрсдэлийн үнэлгээ: Өөрийгөө ухамсарлах
Энэ хичээл бол нийгэм сэтгэл зүйн сэдвийн хүрээнд орох эхний хичээл юм. Хичээлийн
зорилго нь оролцогчид өөрсдийн ажиллаж буй газар дахь нийгмийн орчин, мөн энэхүү орчин
тэдний бие махбод, нийгэм сэтгэл зүйн болон дижитал сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж
болох талаар мэдлэгтэй болж, өөрсдийгөө ухамсарлахад оршино. Оролцогчдод дөрвөөс
найман асуулт бүхий хуудас өгнө (та хэн бэ, та юуг хийхийн төлөө явж байна вэ, та юуг
хамгаалах вэ, таны боломж, бололцоог хэн үгүй хийх гэж байна вэ?). Оролцогчид эдгээр
асуултын талаар хувийн болон ажлын талаас бодож үзээд, сэдвийн хүрээнд өөрсдийн эмзэг,
сул талын зураглалыг гаргаж, тэдгээрийг хэрхэн удирдаж байгаа талаар үнэлэх шаардлагатай.
Дасгал нь зөвхөн хувь хүний хэрэглээнд зориулагдсан бөгөөд оролцогчид нууцлал, хувийн
нууцыг хадгалах зарчмыг баримтлан өөрсдийн бичсэн хариултыг сургагч багшид өгөхгүй
байх үүрэгтэй юм.

Дэлгэрэнгүйг дараах холбоос дарж уншина уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files