Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Энэхүү эрхэд хил хязгаар харгалзахгүйгээр амаар, бичгээр болон хэвлэмэл хэлбэрээр, урлагийн бүтээл болон бусад хэрэгслээр бүх төрлийн мэдээлэл, санааг хайх, хүлээн авах, түгээх эрх багтана. Үүний нэгэн адил Африкийн Хүний эрхийн тунхаглалд 9-р зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан.
Энэхүү бэсрэг гарын авлага бол өөрийн орны холбогдох хууль эрх зүйн зохицуулалт олон улсын хууль тогтоомж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулах шилдэг туршлагад нийцэж буй эсэхийг судалж, дүн шинжилгээ хийхийг сонирхож буй талуудад зориулсан хэрэгсэл юм. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан болно. Эдгээрийг бэлтгэхэд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон НҮБ-ын дэргэдэх төрөл бүрийн байгууллагуудаас гаргасан тайлан, Хүний болон ард түмний эрхийн Африкийн комиссын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах зарчмын тунхаглал (2019) (цаашид “ACH-PR тунхаглал” гэх) зэрэг баримт бичгийг эш үндэс болгов.
Гарын авлагын бүлэг бүрд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд тодорхой сэдэвтэй холбоотой олон улсын хууль эрх зүйн стандарт, шилдэг туршлагад суурилсан хяналтын хуудсыг багтаав. Тиймээс энэхүү гарын авлагаас өөрийн сонирхсон хяналтын хуудсыг ашиглаж, тухайн орны мэдээлэл олж авах, хэвлэл мэдээлэл, онлайн агуулга, хувийн нууц зэрэгтэй холбоотой зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тодорхойлж болох юм.
Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу.
https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/FOE-handbook%20MONGOL.pdf